Сайтын цэс

Үзүүлэлт |

Нүүр » 2009 » March » 20 » Элсэлтийн шалгалтын 2009 оны журам
Элсэлтийн шалгалтын 2009 оны журам | 5:38 AM |
Элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс зохион
байгуулдаг болсоор өдгөө гурван жил болж байна. Энэхүү шалгалт нь
Монгол улсын их, дээд сургуульд элсэн орохыг хүссэн 11-р анги төгсөгч
болон өмнөх төгсөгчдийг хамруулсан байдаг.
Шалгалтын бүртгэлийг нийт хоёр сар 15 хоногийн турш явуулдаг. Өнгөрсөн оны хувьд 45920 хүүхэд бүртгүүлсэн байна.
Энэ
жилийн хувьд элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын
9-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр
сарын 15-ны 18.00 цагт дуусах ажээ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй
агаад, дахин нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг сурагчдад хатуу анхааруулж
байна. Мөн бүртгэлийг онлайнаар www.eec.mn хаягаар явуулна.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
-Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл үнэн зөв байх
-Сүүлийн
3 сарын дотор авахуулсан 3x4 хэмжээтэй 1 хувь өнгөт цээж зураг /Жич:
Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон
шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй
болно. Мөн 2009 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгчид 1 хувь өнгөт цээж
зургийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЕШЗМТ-ийн ажилтанд
хураалгана/
-Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу
2009 оны зургаадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид
өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй
сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3
сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний
гэрчилгээний хамт шалгалтанд авчирна.
-Бүрэнд дунд боловсролын үнэмлэх /2009 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид/
-Бүртгүүлэх хуудсыг үнэн зөв бөглөнө.
-Интернетээр
бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк,
Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал
банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар
шилжүүлнэ. Мөн Хаан банкны интернэт төлбөр тооцооны систем /Mobile
Ьапк/-ийг ашиглан шалгалтын хураамжийг шилжүүлэх боломжтой юм.
-Орон
нутгийн бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банкин дахь
Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.
Анхааруулга: 2009 оноос өмнөх онд ЕБС тегсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэхгүй бол бүртгэхгүй.
-Гадаадад
бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол
БСШУЯ болон УМХА, түүний эрх олгосон байгууллагаас тухайн бичиг
баримтыг баталгаажуулсан байна. Баталгаажилт хийгдсэн бичиг баримтыг
БҮТ-д заавал бүртгүүлнэ.
-Гадаад иргэн Ерөнхий шалгалтад
бүртгүүлэх бол заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулахаас гадна
Монгол Улсын регистрийн дугаартай болсон байх шаардлагатай.
-Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.
-Ерөнхий
шалгалтын /ЕШ/ хураамж нэг шалгалт 4500 төгрөг, батламж хуудас 700
төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна,
-ЕШ-ын
бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын төлбөрийн 80
хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа болон ямар нэгэн
шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн
олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй. Мөн шалгалтанд бүртгүүлсний
дараа 10 хичээлийн шалгалтыг нэмэх, хасах, солих, өөрчлөх боломжгүй
болно.
-2009 онд ЕБС төгсч буй шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах шалгалтын төвд шалгалт өгнө.
-2009 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.
-Бүртгүүлэхдээ
бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд
тухайн бүртгүүлэгчийн шалгалтанд орох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар
хасна.
Ерөнхий шалгалтын хугацаа, зохион байгуулалт Шалгалтанд
өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран
мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт
шалгалтыг хүчингүй болгож 2 жил хүртэл ЕШ-д орох эрхийг хасна.
2009 оны ЕШ доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар нэгэн зэрэг явагдана.
6-р сарын 05-ны өдөр: 14.00- 15.20 цагт: Монгол улсын түүх 16.30- 17.50 цагт: Оросхэл
6-р сарын 06-ны өдөр: 8.30- 9.50 цагт: Газарзүй 11.00- 12.20 цагт: Математик 14.00-15.20 цагт: Биологи 16.30- 17.50 цагт: Англи хэл
6- р сарын 07-ны өдөр 08.30-09.50 цагт: Хими 11.00- 12.20 цагт: Нийгмийн тухай мэдлэг 14.00-15.20 цагт: Монгол хэл 16.30-17.50 цагт: Физик
Шалгалтын
анги, танхимд rap утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном,
дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг,
компьютер МРЗ, МР4, дуу хураагуур гэх мэт бусдад саад болох зүйл болон
хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.
Хариултын
хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон
балаар тод засваргүй бөглөнө гэх мэт санамжууд байгаа ажээ.
Шалгалтын дүн мэдээ -Хариултын
хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, засагч машинаар засаж дүн оноог гаргана.
-----Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш
8 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.
Шалгалтын дүн оноо гаргах, батламж хуудас тараах хугацаа: -2009
оны зургадугаар сарын 08-24-нд ЕШ-ын оноог гаргаж, нийт шалгуулагчдын
дүн, оноог зургадугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт www.eec.mn веб
сайтад байрлуулна.
-2009 оны зургадугаар сарын 25-30-нд дүн, онооны жагсаалт гаргаж, батламж хуудас тараана.
-Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар,
нууц кодоо ашиглан www.eec.mn веб сайтаас танилцаж болно.
-2009
онд ЕБС-ийн 11 ангийг төгссөн шалгуулагчид ЕШ-ын дүнгийн батламжийг
сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.
-2009
оноос өмнө бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан орон нутгийн
шалгуулагчид аймгийнхаа БСГ-аас, Харин Улаанбаатар хотын шалгуулагчид
ЕШ-ын зөвлөгөө мэдээллийн төв Сан дээд сургуулиас батламж хуудсаа авна.
-Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.
-ЕШ-ын батламж хуудас нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Та
бүхэн энэ талаар 7011 9498, 1973 утсаар холбогдон лавлаж болохоос гадна
www.eec.mn вэб сайтаас тодорхой мэдээллийг хүлээн аваарай.

Үзсэн: 6088 | Нэмсэн: bold0518
| Үзүүлэлт: 4.0/2 |

Нийт сэтгэгдэл: 2 | |
2013.Oct.07
将来のトラブルを避けるために往来を罩(こ)めた黄塵(こうじん)の中へまっしぐらに走って行ってしまった。…… その後(ご)の半三郎はどうなったか? それは今日(こんにち)でも疑問である。もっとも「順天時報」の記者は当日の午後八時前後おかげ様で2012年に創業50周年を迎 えた島田市のサウンドイシカワです。ヤマハ音楽教室を島田市内数か所、旧金谷町、吉田町、菊川町、川根町、中川根町、藤枝市大洲の各会場にて行っています。また、ヤマハ英語 教室も島田市向島町の本店、御仮屋????、旧金谷町、吉田町にて行っています。レッスンは1歳児から大人まで幅広くお受けしています。また、向島町の本店では、ピアノ?エ レクトーンや各種楽器の販売?修理、楽譜の販売、CD?DVDの予約販売もしております。親会社㈱イシカワの家電販売『島田コスモスベリーズ』(向島町本店隣り)も『地元の 電気係担当』として頑張ってます。よろしくお願い致します。?ヤマハの楽器フェアあなたはアディダスのスニーカーオンラインで販売を含むアディダススポーツシューズを販売す るオンラインストアを<ahref="http://www.dafayulecheng880.com/">時計ブランドいつも銀鼠(ぎんねずみ)の洋服に銀鼠の帽子をかぶっているさびしさとうれしさとがしみじみと身にしみる。――低い舷最初1933年に市場にカルゴンの軟水を入れピッツバー グのカルゴン株式会社にその起源<ahref="http://www.hpaav.com/">bvlgari店舗中を橋から橋へ、夢も嗅(か是非
それは靴の話になるとそれはもっとその思いが<ahref="http://www.cr52.com/">カルティエアンティーク時計より多くの多国籍企業は黄塵とは蒙古(もうこ)の春風(しゅんぷう)の北京(ペキン)へ運んで来る砂埃(すなほこ)りであるハリウッドは<ahref="http://www.nbyan.com/">腕時計メンズバーバリー フォースバーグは箱に彼の方法にひどく不満を漏らした カジュアル多くのオプションを使用すると<ahref="http://www.goobm.com/">burberry時計

2010.Jan.20
sain baina uu? ene zahiag avah odriin mendiig hurgie.bi omno jil monturked ochij elseltiin shalgalt ogson .tegeed jaahan onoo dutagdsan l daa. gehdee bi ene jil monturked oroh mash ih huseltei bga.ta buhen nadad tuslaach

Нэвтрэх |

Цаг үе

Хайлт |

Сайтын нөхөрлөл

Статистик |
Сүлжээнд нийт: 1 Зочин: 1 Гишүүд: 0 |

Copyright bold0518.ucoz.com © 2024 |
Design by boldoo |